СЗХ: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын хуралд оролцло
Хуваалцах:
img

Ашигт малтмалын гэмт хэрэгтэй холбоотой хууль сахиулах байгууллагуудын албан бус сүлжээний зургадахь удаагийн хурал энэ сарын 15-16-ны өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссель хотноо болов. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/, Дэлхийн гаалийн байгууллага /WCO/, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар /UNODC/ хамтран зохион байгуулж буй энэ удаагийн хуралд Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Б.Батхишиг, СЗХ-ны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн Г.Ивээл нар оролцож “Монгол Улсын эрдэнийн чулууны зах зээл, хууль бус хил давуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрлэх арга замууд” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, туршлага хуваалцлаа. Түүнчлэн Нигер, Шинэ зеланд, Гана, Намби, Конго, Габон, Энэтхэг, Бангладеш, Австрали, Арабын нэгдсэн Эмират, Нидерланд, Итали, АНУ, Чили зэрэг орны төлөөлөл  өөрсдийн хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавьж, туршлага хуваалцсан юм.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ нь 38 гишүүн орноос бүрддэг олон улсын байгууллага бөгөөд гишүүн орнууд нь өндөр орлоготой эдийн засагтай, хүний хөгжлийн индекс өндөртэй орнууд байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад хамаарах үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бусад улс орны шилдэг туршлагыг судалж, өөрийн хөрсөнд нутагшуулах зорилгоор тус байгууллагатай стратегийн түвшинд үр дүнтэй хамтран ажилладаг.

Өмнө нь тус байгууллагаас зохион байгуулсан “Ашигт малтмалын гэмт хэрэгтэй холбоотой тав дахь удаагийн хурал”-д цахимаар оролцож байсан ба салбарыг хөгжүүлэх чиглэлд санал, санаачилгыг дэвшүүлэн ажилласан юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img