Мөсний баяр тэмдэглэхгүй байх уриалга гаргажээ
Хуваалцах:
img

Хөвсгөлд жил бүр уламжлал болгон мөсний баярыг зохион байгуулдаг. Мөн Хөвсгөлөөс гадна жижиг гол мөрнүүдэд ч гэсэн нутгийн иргэд нь мөсний баяр хийдэг. Хэдийгээр мөсөн дээр машинтай зорчих, хогоо хаяхыг хориглодог ч иргэдийн ухамсаргүй үйлдэл олон нийтийг бухимдуулдаг.

Тэгвэл зарим иргэд мөсний баяр тэмдэглэхгүй байх уриалга гаргаад байгаа юм байна. Учир нь “Мөсний баяр, тэмцээнийг хориглох хэрэгтэй. Цэвэр усны нөөц дээрээ машинаар явж, тамхины ишээ хаядаг Монголоос өөр газар байхгүй” хэмээгээд буй юм. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд энэхүү уриалгаа хүргүүлэхээр цахим орчинд давлагаа үүсгэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img