Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан
Хуваалцах:
img

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг шалтгаан нь төрийн дархлаатай холбоотой. УИХ 76 гишүүнтэй, тангараг өргөж бүрэн эрх баталгаажсанаар эхэлдэг. Хууль хяналтын байгууллага төрийн эргэлт хийх зорилгоор үгсэн хуйвалдаж, парламентын гишүүдийн олонхыг цагдан хорьсон тохиолдолд төр цаашаа үйл ажиллагаа явуулах чадамжаа алдана. УИХ-ын гишүүн мөрдөгчийн дуудсан цагт очиж мэдүүлэг өгөх үүрэгтэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараагийн хойшлуулшгүй арга хэмжээг авна. Ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа тухайн хүний хувийн байдалд тохируулдаг. Оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй байгаа тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй баталгаа, барьцаа тавьж болдог. Миний ойлгосноор энэ сарын 18-ны өдөр Сөүлийн чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргаж, эмчлүүлэх шаардлагатай байгаа гэсэн эрүүл мэндийн бичиг баримтыг нотолсныг мөрдөгч хүлээн авснаар явуулсан гэж ойлгосон” гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img