А.Адьяасүрэн: Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна
Хуваалцах:
img

Нүүрсний хулгайд холбогдсон гэх УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн хэвлэлийнхэнд тайлбар өглөө. 

Тэрбээр:  Миний хувьд 40 мянган жолооч бэлтгэж, 2000 мэргэжилтэнг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Ичсэн хүн хүн алдаг гэгчээр тээврийн компани руу, бизнес эрхлэгчид рүү бүр сүүлдээ жолооч нар руу дайрч эхэллээ. Улс төрд орсон цагаас эхлээд надтай холбоотой маш их гүтгэлэг гаргасан. Би нүүрс тээврийн компани эрхэлж байсан нь үнэн. Би үүнийгээ нуудаггүй. Нүүрс тээврийн компани хил, гаалиар зөвшөөрөлгүй тээвэр хийх ямар ч эрх мэдэл байхгүй. Би шалгуулахад бэлэн байна гэв. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img