Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй шүүх хурал дахин хойшлогдлоо
Хуваалцах:
img

Нэр бүхий арилжааны есөн банкнаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг нэгтгэгдэж эхний хурал арванхоёрдугаар сарын 7-ны өдөр болсон ч банкуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал 14 хоногоор хойшлогдож, өнөөдөр хуралдахаар товлогдоод байсан билээ. Гэвч шүүх хурал дахин хойшлогдлоо. Учир нь зарим банкнаас шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргасан тул анхан шатны шүүх хурал банкуудаас гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд дахин хойшлогдлоо.

      Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч наймдугаар сард зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл тогтоогдсон нэр бүхий арилжааны есөн банканд Зөрчлийн хуулиар тус бүрд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн. Ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг арилжааны банкууд эс зөвшөөрч шүүхэд хандаад байгаа билээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img