Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Улсын хэмжээнд нийт 1.119.9300 хүн санал өгснөөс урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 813.934 санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 71.836 санал, "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 241.855 сонгогч санал авсаг бол аль нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлаагүй буюу цагаан хуудас 71.157 байлаа.
Энэ удаагийн сонгуулийг гадаадын 83 ажиглагч ажигласан бөгөөд саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Түүнчлэн Сонгуулийн зардалд улсын төсвөөс 26.9 тэрбум төгрөг төсөвлөсөн зургаан жил бүрэн эрх нь хэрэгжих Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хамгийн богино буюу 14 хоног байв.
Гадаадад ажиллаж амьдарч буй 7.394 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн ч 5.118 сонгогч саналаа өгсөн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111