Монголд өвдөлт намдаах төрөлжсөн кабинет нээгдлээ. Тодруулбал, Улсын хоёрдугаар эмнэлэг дээр өвдөлт намдаах цогц тасаг байгуулагдаад байна.
Орон нутгийн болон бүхий л дүүргийн иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчлэх уг кабинет өвдөг, нуруу, мөр, хагалгааны дараах үргэлжилсэн, чонын үлд, мэдрэлийн гаралтай гэх мэтээр бүх төрлийн өвдөлтийг нэг дор цогцоор эмчилнэ.
Тус кабинетэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллах бөгөөд өвдөлт намдаах, тухайн эрхтэн, үе холбоосын үйл ажиллагааг нөхөн сэргээх, мэсийн болон орчин үеийн эмчилгээний арга технологи нэвтрүүлэх зэргээр ажилаж, бүрэн илаашруулах юм байна.
Тухайлбал, 45-аас дээш насныханд маш их зовиур өгдөг өвдөгний өвдөлтөд шингэн хэлбэрээр жийргэвч хийх, нурууны архаг өвдөлт, хөл мөч дагаж янгинасан олон жилийг өвдөлтийг оношлох, тарилгаар үрэвсэл дарах, мэс заслын болон эмийн эмчилгээгээр өвдөлтийг шийдэх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0