МАН-ЫН БҮЛЭГ УБТЗ-Д ҮҮССЭН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Хуваалцах:
Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг 10.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдана. Бүлгийн хуралдаанаар нүүрсний хулгайн асуудал болон УБТЗ-ын удирдлагууд холбогдсон авлигын хэргийн талаар хэлэлцэх аж.
Эргэн сануулахад УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөлийг баривчилж, гэрээс нь 7,3 тэрбум төгрөг хураан авсан билээ. Харин түүнийг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас болохоор товлогджээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0