С.Батдөлийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ
Хуваалцах:
img

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа явуулж, саатуулсан.

Хойшлуулшгүй ажиллагааны явцад С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хурааж авсан. Мөн түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа дуусаж, сулласан байна.

Прокурорын байгууллагаас 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр яллагдагч С.Батдөлд "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ" авах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Гэвч яллагдагчийн өмгөөлөгч заавал өөрийн биеэр оролцохыг хүсч, шүүхийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн ажээ.

Иймд, саатуулах хугацаа дууссан тул яллагдагч С.Батдөлийг сулласан бөгөөд түүнийг цааш хорих эсэхийг өнөөдөр /2023.01.09/ шүүх шийдэх юм байна.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img