С.Батдөлийг нэг сар хорихоор боллоо
Хуваалцах:
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг гарч ирсэн, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 2022 оны нэгдүгээр сарын 9-ний 11 цагт үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэхээр тогтлоо.
Хууль, хяналтын байгууллагынхан түүнийг цагдан хорьсон ч саатуулах 48 цагийн хугацаа дуусгавар болсон төдийгүй Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо "өмгөөлөгчтэй шүүх шаардлагатай" хэмээн өнгөрөгч бямба гарагт сулласан юм.
С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураагдсанаас гадна 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ мөн байсан юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0