Л.Оюун-Эрдэнийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна
Хуваалцах:
img

 Засгийн газрын хуралдаан 09.30 цагаас эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна. Учир нь өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд  Барилга хот, байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг,  Эрүүл мэндийн сайдаар С.Чинзоригийг томилсон. Мөн 2022 оны наймдугаар сараас хойш огт томилгоо хийгдэлгүй хүлээлэгт байсан Боомт хариуцсан сайдаар Х.Булгантуяаг томилсон билээ. Харин Ч.Хүрэлбаатарын тухайд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд статустай болж, тангараг өргөсөн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бид тун удахгүй мэдээлэх болно.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img