Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Хуваалцах:
img

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 2022 оны аравдугаар сарын 10-нд зам тээврийн осол гаргасан Ч.Маралмаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох юм. Тодруулбал, 13.30 цагт болох ажээ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2 "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй" , 2.4 "Их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх заалтаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Харин шүүх хурлын товыг тогтоох юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img