Б.Жавхлан: Цар тахалтай холбоотой бүх халамжийн арга хэмжээ ирэх сарын 01-ээс зогсоно
Хуваалцах:
img

Коронавирусийн цар тахалтай холбоотой иргэн ААН-үүдийн зээл төлөлтийг хойшлуулах, зарим чиглэлийн халамжийн арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн. Энэ хугацаа долдугаар сарын 01-ээр дуусч байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, "бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Тог, дулаан, ус зэргийн төлбөр ч төлөгдөж эхэлнэ. Үүн дээр хэрхэх шаардлагатайг судалж, эрсдэлийн шинжилгээ хийж байна. Ямар дэглэм рүү шилжих ёстойг ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож байна. Тодорхой төлөвлөгөө гараагүй байна" гэв. 

 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img