Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр баривчилжээ
Хуваалцах:
img

Яруу найрагч Ц.Хуланг өчигдөр шөнө баривчилжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө, 01:00 цагийн Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид Ц.Хуланг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд түүнийг гадаадын тагнуултай хамтарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул саатуулах арга хэмжээ авсан гэнэ.

 МУСГЗ Ц.Хулан нь Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байгаад 2017 онд ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Харин 2017 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга захирамж гаргаж, Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийг суудлаасаа буух хүртэл зөвлөхөөр ажиллаж байгаад, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан билээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img