Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр - 2023” наадам болно
Хуваалцах:
img

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ирэх гуравдугаар сарын 5 -7-ны өдрүүдэд “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ зохион байгуулагдана. Тус баярыг тэмдэглэж эхэлснээрээ тэмээ болон тэмээний өв соёлд олон нийтийн анхаарлыг хандуулж, хоёр бөхт тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхээс гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шилдэг менежмент болж чадсан билээ.

    “Түмэн тэмээний баяр -2023”-ын үеэр шилмэл тэмээний дуудлага худалдаа, Даланзадгад хоттой танилцах аялал, тэмээн поло тэмцээний  тоглолтууд, тайлаг тэмээний бооцоот уралдаан, “Тэмээ миний найз гар зургийн уралдаан”-ны бүтээлүүдийн үзэсгэлэн, “Тэмээтэй парад жагсаал”,  “Гоё тэмээтэй сайхан хос”-ын тэмцээн явагдана.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img