ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Алексей Евсиковыг томилжээ
Хуваалцах:
img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Алексей Евсиковыг томиллоо. Холбогдох зарлиг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд лхагва гарагт нийтлэгдсэн байна. “Алексей Николаевич Евсиковыг  ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсугай” гэж Владимир Путиний зарлигт дурджээ. Шинээр томилогдсон Элчин сайд Алексей Евсиков нь Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1984 онд төгсөж, төгссөнөөсөө хойш дипломат албанд ажиллаж байгаа аж. 2015-2019 онд БНХАУ-ын Шанхай хотод ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байгаад 2019 оноос ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдсон байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч өөр нэг зарлиг гаргаж, 2013 оноос хойш Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Искандер Азизовыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Алексей Евсиков 1961 оны долоодугаар сарын 30-нд төрсөн. Англи, хятад хэлтэй.

Дээд боловсролтой. ЗХУ-ын ГХЯ-ны харьяа Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгссөн. 1984 оноос дипломат албанд ажиллаж байна.

2004 - 2010 онд БНХАУ дахь ЭСЯ-ны ахлах зөвлөх;

2010 - 2015 онд ГХЯ-ны Азийн хэлтсийн дэд захирал;

2015 - 2019 онд Шанхай дахь ОХУ-ын Ерөнхий Консул.

2020 оноос Оросын Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.

Алексей Николаевич Евсиков нь ЗХУ, ОХУ-аас Монголд ажилласан 29 дэх Бүрэн эрхт Элчин сайд болж байгаа юм.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img