МОНГОЛД АНХ УДАА ЯСНЫ ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛАА
Хуваалцах:
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны эмгэг судлалын тасгийн хамт олон цусны хорт хавдартай өвчтөнд ясны чөмөг донороос шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо нутагшуулж чадлаа.
Эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас зургааг нь хасаж, эх орондоо эмчлэх боломжтой болсон талаар ЭМЯ-наас мэдээлж байсан.
Аллотрансплантаци хийх анхны хагалгаанд АНУ-ын Техас мужийн МД Андерсан эмнэлгийн цусны төвийн зөвлөх профессор Kouchi Takahashi - г урьж, түүний бүх зардлыг нь эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг аавынхаа буянд зориулсан Аюуш сан, мөн Доржгочоо сангийн хандиваар санхүүжүүлжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0