руу найрагч Ц.Хуланг нэг сар хорихоор шийдвэрлэсэн болохыг УПЕГ-аас мэдээллээ. Түүнийг энэ сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулаад байсан юм.
Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт ЭХ-ийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Ц.Хуланг 1 сарын хугацаагаар ЦХТСАХ авах прокурорын саналыг 2023.01.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Уг саналыг шүүх 2023.01.20-ны өдөр хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
ХУУЛЬ: 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0