Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар Ардчилсан намын гишүүн Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон Намын даргад ялалт байгуулсан Л.Гантөмөрийг Их хурлаар хэлэлцүүлэн батлах билээ. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын дээд шүүхэд өргөн мэдүүлж, Дээд шүүх хүлээн зөвшөөрвөл Ардчилсан намын албан ёсны даргаар томилох учиртай. Өчигдрийн хуралдааны талаар С.Эрдэнэ ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр Ардчилсан намын хууль бус, дэг журамгүй 100 гаруй хүний хуралдаан болж, намын даргаараа нэгнийгээ сонгож байна лээ. Аль ч нам хууль ёсны дагуу хуралдаж, даргаа сонгох ёстой. Тэгэхээр хууль бусаар хуралдаж, дарга болсон Лу. Гантөмөр тамга авах ёсгүй. Хууль, дэг журмын дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ёстой” гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0