Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 23-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00 цагт: “Скай плаза” бизнес төвд Уул уурхайн үндэсний ассоциаци Монгол-Австралийн Засгийн газрын “АМЕП-2” хөтөлбөртэй хамтран "Хариуцлагатай уул уурхай" хөтөлбөрийн “ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН” бэлтгэх сургалт, уулзалт болно. Үйл ажиллагааны нээлтэд Австрали улсын Элчин сайд болон “АМЕП-2” хөтөлбөрийн ахлагч, төлөөлөл оролцоно. утас: 9912-0073.
14.00 цагт:ГХЯ-нд Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
-“Шинэ 100 айл” худалдааны төвд Сар шинийн баярыг угтсан, үндэсний үйлдвэрлэгчдиййн “Амар байна уу-2023” өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа үргэлжлэн гарч байна.
-ҮСХ болон ХНХЯ-нд эхчүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээлж, хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүлнэ. Утас: 9440-0555.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0