Яг одоо Улсын онцгой комисс хуралдах гэж байна. Цар тахлын тохиолд эрчимжиж байгаатай холбоотой зарим арга хэмжээний тухай хэлэлцэхээр болжээ. Юуны өмнө хөл хорио тогтоохыг урьтал болгохгүй гэсэн чигтэй байгааг эх сурвалж мэдээлж байна.
Ковид19 цар тахлын тохиололд огцом нэмэгдэж сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийх явцад 2,263 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас барлаа. Эдгээрээс Улаанбаатарт-1,650, орон нутагт-613 тохиодол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хотод бүргэгдсэн 1650 тохиолдлын 26.3% буюу 0-17 насны 500 гаруй хүүхэд бүртгэгдсэн" байна.
Улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо 78,347 болж, 369 хүн нас барж, 57,025 хүн эдгэжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111