УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл Ж.Мөнхбатыг чөлөөлнө
Хуваалцах:
img

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгчээ.

Түүний эл үйлдэл нүүрсний хулгай, ҮХНӨ-ийн асуудал өрнөж байх үестэй давхцав. Мөн намрын чуулган хаалтаа хийсний дараа өгсөн. 

Тэгвэл, хуулийн зохицуулалтын хувьд Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөхийн тулд УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт бий. Тодруулбал, тус хуулийн 10.1.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” гэж заажээ.

Энэ нь “УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” гэсэн үндсэн зүйлийн заалт юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн тул одоо УИХ-аар хэлэлцэх ёстой.

Хэрэв прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д хүргүүлсэн бол процесс нь хуулийн хугацаатай. Харин өөрөө өргөдөл өгсөн тохиолдолд ХУГАЦААГҮЙ байна. Тэгэхээр хаврын чуулган нээгдсэний дараа эл асуудлыг хэлэлцэж таарах нь.

Хэлэлцэхийн тулд:

  • Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ж.Мөнхбатын өргөдлийг хэлэлцэнэ
  • Олонхын саналаар дэмжсэн бол ТББХ-ы дэмжсэн саналын томъёоллоор УИХ хэлэлцэнэ
  • Улмаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол Ж.Мөнхбатын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img