1 жил
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “нүүрсний хулгайчид”-тай тэмцэж байгаа. Нүүрсний хулгай гэх тодотголтой 44 их наядын мөнгөн дүнтэй том хэргийг энэ Засгийн газар зоримогоор задалж, өндөр албан тушаалтнуудыг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байгаа. Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд олон нийтийн дэмжлэгийг авах, ил тод байх хүрээнд нүүрсний олборлолт, тээвэр, экспорттой холбоотой нээлттэй сонсголыг Төрийн ордонд зохион байгуулсан.
АТГ-ын шалгалтын хүрээнд нүүрсний хулгайн мөнгөөр баригдсан, баригдаж буй спорт цогцолбор, орон сууц, хаус хорооллууд нүүрсний хулгайч нарын нуусан мөнгө, бариулж босгосон объектуудыг илрүүлэн шалгаж байна.
Засгийн газрын уржигдрын хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөж илүү өргөн хүрээнд шалгах үүргийг өгчээ.
Тодруулбал, ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгсөн байна. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд нүүрсний гэх тодотголтой хэргээс гадна авилга, албан тушаалын хэргүүдийн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын шатанд удаашруулахгүй байхыг үүрэгджээ. Энэ нь нүүрсний хулгай, Төмөр зам, Хөгжлийн банк, Монголбанк гэх мэт томоохон газруудад шалгалт оруулж хариуцлага тооцох ажил хийгдэж байгаатай холбоотойгоор холбогдох хууль шүүх хяналтын байгууллагуудыг ажлаа шуурхай явуулж авлига, албан тушаалын хэргийг яаравчлан шалгаж хариуцлага тооцохыг сануулж байгаа хэрэг юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0