ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, яллагдагчаар татлаа
Хуваалцах:
img

УИХ-ын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавихаар болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт шүүх хурлын тов зарлагдаад байсан юм. Шүүхээс Т.Аюурсайханд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавих шийдвэр дөнгөж сая гаргасан байна.

 АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ. Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсэгт зааснаар /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./яллагдагчаар татжээ.

Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга  хэмжээ авах  саналаа прокуророос шүүхэд хүргүүлээд байсан юм.

  ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа юм. Үүнтэй холбоотой АТГ-аас түүний  хамаарал бүхий этгээдүүдийн орон сууц, оффист нэгжлэг хийсэн удаатай.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img