Хяргас нуурт цөмөрсөн машинд явсан хүүхдүүдийн бие муу байна
Хуваалцах:
img

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч живсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Таван хүүхэд, гурван том хүн сууж явсан “Хайлюкс” загварын суудлын автомашин живж, зорчигчид бүгд гарч амжсан.

Өнөөдрийн байдлаар 3 хүүхэд, 1 том хүний биеийн байдал хүнд байна. Мөн автомашиныг ган татлагаар холбож 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэсэн бөгөөд өнөөдөр /2023.02.14/-ний өдрийн 11:00 цагт ажиллагааг дахин эхлүүллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img