О.Мөнхжин: Би ямар ч гэмгүй байж 461 дүгээр ангид 30 хоног хоригдохоор боллоо
Хуваалцах:
img

О.Мөнхжинг үргэлжлүүлэн  461 дүгээр ангид 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Тэрбээр энэ талаар “Хэргийн талаар ярьж болохгүй гээд миний дуу хоолойг хорьно. Өөрсдөө хэвлэл мэдээллийн сайтуудаар хачин юм бичүүлээд байдаг. Би болохоор юу ч дуугарч болохгүй. Ийм аймшигтай нөхцөл байдал Монголд үүсээд явсан юм байна. Олон ч хүнийг оруулсан юм байна. Нөгөө хонгил гэх зүйл чинь үнэхээр байдаг юм байна. Өнөөдөр хийе, бүтээе гэсэн залуус аа хүртэл явуулж чаддаг юм байна. Ямар ч гэм буруугүй байж, 30 хоног цагдан хоригдохыг зөвшөөрөөд байж байх уу. Ажил төрлөө хиймээр байна. Би энэ асуудлаар өмгөөлөгчид нь, дараагийн шатны давж заалдах шүүхэд нь гомдол гаргах болно. Фэйсбүүк хуудсаа өмгөөлөгч нартаа үлдээнэ. Өмгөөлөгч нар минь та бүхэнд цаашид мэдээлэл өгөх болно. Үнэхээр надад хэлэх үг алга. Ийм дарангуйллын нийгэм бий болсон юм байна. Ирээдүйд итгэх итгэл гэж байхгүй боллоо. 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд юу болохыг мэдэхгүй. Миний идэж байгаа хоолонд хор хийгээд, уух юманд минь юу ч хийчихийг би мэдэхгүй байна. Тиймээс би юу ч идэхгүй, уухгүй. Ингэж л өөрийн амь нас, эрх чөлөө, шударга бус зүйлийн төлөө тэмцэхээс өөр арга байхгүй. Хэрэв миний амь нас хохирвол миний хамтрагчид, гэр бүлийнхэн минь энэ шударга бусын төлөө тэмцээрэй” гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img