Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хуваалцах:
img

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр баруун аймгуудийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудийн ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудийн ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв болон зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19…-24 градус хүйтэн,  Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө хүйтэрч -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө хүйтэрч -6…-8 градус хүйтэн байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img