УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байна. Хаврын чуулган эхэлмэгц бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гишүүдийн хүсэлтийг хэлэлцэнэ. Мөн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-аар орох нь гарцаагүй билээ. Үүнээс гадна, Зөвлөлдөх бүрэлдэхүүнээс санал асуулгын дүнг нэгтгэж, УИХ-д зөвлөмж хүргүүлэх юм.
Ингэснээр Үндсэн хуульд өөрчлөлт хийх эсэх нь тодорхой болох юм. Харин энэ хаврын чуулганы хамгийн галтай хуулиудыг нэрлэвэл Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл, Газрын тухай багц хуулийн төсөл, Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл зэрэг томоохон хуулийн төслүүд багтаж буй юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0