5,109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгов
Хуваалцах:
img

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд  “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулжээ. 

2021 оны 6 сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17,785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3,512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7,162 нь Улаанбаатарт 10,623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2,326 зээлдэгч, үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15,784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл,

Мөн 5,109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгогосон тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img