АТГ: Нүүрсний хэргээр УИХ-ын ЗУРГААН гишүүнийг яллагдагчаар татсан
Хуваалцах:
img

 АТГ-аас нүүрсний гэгдэх хэргийн таларх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгч байна.

Гурван байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийт шалгасан хэргийн гурвынх нь мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 143 обьектод хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авсан. Мөн байгууллага, аж ахуй нэгжээс 905 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч нарын албан тушаалын байдлаар нь авч үзвэл:

Нийтийн албан тушаалтан 42 байна.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох:

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн эрүүгийн хуулийн 22.5.1 заалтын дагуу хахууль өгөх гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, хохирол учруулсан,

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан, 22.2.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар тус тус татагдсан байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img