Хөгжлийн бэрхшээлтэй 600 хүүхдийг оношилгоо, шинжилгээнд хамруулна
Хуваалцах:
img

Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан шийдвэрийн дагуу ЭХЭМҮТ нь “Эрхэм нандин сувд” Төрийн бус байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх” арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Энэхүү ажлын хүрээнд 2023 оны 3-р сарын 01-ний өдөр УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын эмч С.Абай тархины эмгэг өвчтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд “Мэдрэлийн ёзоор тайрах болон баклофенпамп мэс заслын эмчилгээ”-ний талаар сургалт зохион байгуулж, ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Туул зөвлөгөө, мэдээлэл өглөө. 

ЭХЭМҮТ-өөс 2022 оны намар хөгжлийн бэрхшээлтэй 503 хүүхдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээг амжилттай зохион байгуулсан бол 2023 оны 3-р сард 19 чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 600 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img