Долдугаар сарын нэгнээс тог дулааны төлбөрийн хөнгөлөлт дуусна
Хуваалцах:
img

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрээр, “Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харвал төсвийн орлого  тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ тоо өнөөгийн нөхцөлд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүнг харвал 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 2019 оны гүйцэтгэлээс давж гарсан. Эдийн засгийн өсөлтийг хадгалах ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнийн төсөөллөөс харьцангуй таатай байгаа нь мөн нөлөөллөө. Энэ хугацаанд бидэнд өгсөн сайн үр дүн бол зургаан сарын хугацаанд ковидын нөхцөл байдалтай  байсан ч хорио цээрийн дэглэмээ баримталж, эдийн засагт оролцогч талуудад нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн  гол параметрүүд эерэг дүнтэй гарлаа.

ААН-ийн борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл бүх төрлийн ангилалд өсөлттэй байна. 1,5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-ийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй , 2020 онтой харьцуулахад 33 хувийн өсөлт гарсан. Ялангуяа худалдааны салбарт ковидын салбарт цахим, хүргэлтийн худалдаанд шилжсэнээр худалдааны өсөлт сайн гарсан. Зээлийн хүүгийн зөрүүнд иргэддээ өгч байгаа хөнгөлөлт 95 тэрбум төгрөг. Үүнээс зөвхөн төсөв дээр НӨАТ-ийн орлого 150 тэрбум төгрөг болж орж ирсэн. Хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах талаар ЗГ-ын хурлаар хэлэлцсэн.

Цаашид хатуу хөл хорио тогтоолгүйгээр төр, иргэд, ААН хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Төр ачааллаа үүрнэ. Иргэн, ААН цаашид байдлыг хүндрүүлэхгүй байх тал дээр илүү хичээх хэрэгтэй. Тээврийн үнэ өсч байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Түр зуурын нийлүүлэлтийг шокны эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Гэхдээ энэ нь суурь инфляцид нөлөөлөхгүй. Долдугаар сарын нэгнээс хүүхдийн мөнгө, тог дулааны мөнгө, халамж, тэтгэврийн хөнгөлөлт дуусч байгаа. Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ. Цаашид төсөв ямар хэмжээнд ачаалал авч чадахаа ойрын хугацаанд гаргана. Үүний тулд оны эцсийн төсөөлөл, эрүүл мэндийн нөхцөл, экспортын нөхцөл байдлаа зөв тооцсоноор төсөв дээр дааж чадах хэмжээний шийдвэрээ гаргана.

Одоогийн урьдчилсан нөхцөл  байдлаар тог, дулаан усны үйлчилгээний чөлөөлөлтийг зогсоох тал дээр хадгалах, хүүхдийн мөнгийг ковидын нөхцөл байдалтай уялдуулж, шууд  100 хувь зогсоолгүйгээр төсөв дээр хэрхэн яаж даах вэ , төсвийн потенциалыг харгалзан шийдвэр гаргана гэж харж байгаа" гэв. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img