-Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлсэн. Энэ талаар тодруулбал?
-Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК,“Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. “Тавантолгой өртөө”-нөөс “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар Ханги боомтод экспортын нүүрс тээвэрлэн хүргэж байгаа гэсэн үг.Туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж өнөөдрийн байдлаар 21 мян.тн экспортын нүүрс тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Цаашид ч тээвэрлэлтийг үргэлжлүүлнэ.
-Монголын төмөр зам ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэнэ гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-“Монголын төмөр зам” компани нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Санамж бичиг байгуулснаар стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангана. Талууд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, даац хэтрүүлэн шатахуун тээвэрлэж авто замаа эвдэхгүй байх, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах томоохон зорилт юм.
Тус санамж бичгийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо” болон гишүүд болох “Шунхлай” ХХК, “Сод Монгол” ХХК, “Петровис ойл” ХХК-тай зурсан.
Ташрамд хэлэхэд “Монголын төмөр зам” ТӨХК “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийнмэдээг өдөр тутам Зам, тээврийн хөгжлийн яаманд өгдөг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныгБҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ болгон зарласантай холбогдуулж салбарын тээвэрлэлтийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж байгаа.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар ямар тээвэрлэлт хийж байна вэ?
-“Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 оны тавдугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байсан бол 2022 оны гураьдугаар сард тээвэрлэлт хийх бэлтгэл бүрэн хангасан. Ийнхүү “Оюутолгой” ХХК-ийн 6400 тн зэсийн баяжмалыг анхны зүгшрүүлэх тээвэрлэлтээр явуулсан цагаас өнөөг хүртэл тасралтгүй тээвэрлэлт хийж байгааг онцлон хэлье. Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 750мян.тн ачаа тээвэрлэсэн.
-2023 он гарсаар хэчнээн тээвэрлэлт хийв?
-2023 оны 01-02 дугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн 99 мян.тн мидлинг тээвэрлэлт хийсэн. Тэр хэрээр бид Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замаараа тээвэр хийж байна.
Бид төмөр замын ачаа эргэлтийг улам бүр нэмэгдүүлж орон нутгийн ачаа эргэлтийг хангаад зогсохгүй уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш зэргэлдээ орнуудад хүргэн экспортыг нэмэгдүүлж эдийн засгийг тэлэх боломжийг зогсолтгүй эрэлхийлж “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлт дээр томоохон ажлуудыг эхлүүлж үе шаттай хэрэгжүүлээд явж байна.
Нийт сэтгэгдэл 0