Улсын наадмыг цахимаар зохион байгуулж аймаг, сумын наадам хийхгүй байх шийдвэр гаргалаа
Хуваалцах:
img

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. Тэрээр,  "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд УОК-оос гарсан шийдвэрүүдийг танилцуулсан. Тухайлбал, хоолны газрууд заалаар үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн халдварын үеийн эмчилгээний тактикыг өөрчлөх, нас баралтыг бууруулахад онцгой анхаарч ажиллахаар боллоо. Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэл барьж байна. Өнөөдөр мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудал яригдлаа. Ингэхдээ орон нутагт/аймаг, суманд/ наадам зохион байгуулахгүй. Нийслэлд Наадмыг зохион байгуулахдаа үзэгчгүй буюу цахимаар хийх шийдвэр гаргалаа. Наадмын үзэгчгүй тэмдэгдэхтэй холбоотойгоор хэмнэгдэх зардлыг цар тахлын үеийн хариу арга хэмжээнд зарцуулах чиглэл өглөө" гэв.

Н

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img