Даац хэтрүүлсэн жолооч, ачаа илгээгч нарт тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ
Хуваалцах:
img

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө.


 

Ё.ЖАРГАЛСАЙХАНТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхаарал хандуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэл, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайн авто замд ажиллаж, зам эвдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчлийг арилгуулсан.

 Манай улсад мөрдөгдөж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартаар нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн байгаа. Цаашид энэхүү стандартыг баримтлаагүй тохиолдолд хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Х.ПҮРЭВЖАРГАЛДААЦ ХЭТРҮҮЛСЭН ЖОЛООЧ НАР, АЧАА ИЛГЭЭГЧДЭД ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал “Цаашид дан ганц жолооч нар биш ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ. Үүний дагуу ачаа илгээгч аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад шаардлага мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахаар болсон.

2023 оны ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтын хүрээнд авто замын барилгын норм, нормативыг шинэчилж 1274  км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Түүнчлэн 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлэх юм. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хэрхэн арчилж хамгаалах вэ гэсэн асуудал шинээр зам барихаас дутахгүй чухлаар тавигдаж байна.

Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн болон цемент, шатахуун тээвэрлэгч зарим компаниуд даац хэтрүүлж зам эвддэгээс болж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Мөн жин тонн хэтрүүлснээс үүдэлтэй замын эвдрэлээс болж эрдэнэт хүний амь нас , эрүүл мэнд хохирох явдал ч буурахгүй байгаа. Тиймээс салбар яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтарч авто замын даац хэтрэлтэд тавих хяналтыг чангатгаж байгаа юм. Энэ хүрээнд даац хэтрүүлсэн жолооч тээвэрчдээс гадна тухайн ачааг илгээгч болон хүлээн авагчтай хатуу хариуцлага тооцно.

Н.БЯМБАДОРЖШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛЭЭР ИРГЭД АШИГЛАХГҮЙ БОЛСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ БҮРТГЭЛЭЭС ХАСУУЛАХ БОЛОМЖТОЙ

"Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж: Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлсэн.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байлаа.  Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тав буюу түүнээс жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс хасах журамтай. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоох зорилгоор шинэчилсэн бүртгэл хийж байна. Жолооч нар  олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ шинэчилсэн бүртгэлээр хасуулах боломжтой. Шинэчилсэн бүртгэлээр иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулахгүй.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img