Зодуулсан хүүгийн зургаан настай ах мэдүүлэг өгнө
Хуваалцах:
img

Гурван настай хүү хойд эцэгтээ зодуулсны улмаас хүнд гэмтэж, ГССҮТ-д найм дахь өдрөө эмчлүүлж байна. Хүү өнөөг хүртэл ухаан ороогүй байгаа. Төрсөн аав нь "Эмнэлэг болон аавынх нь хувьд хүүгийнхээ төлөө боломжтой бүх зүйлийг хийж байна. Хүү минь босоод ирээсэй гэж залбирч байна" гэж ярьсан.

Хүүг зодуулах үед зургаан настай ах нь хамт байсан бөгөөд хэрэг явдлын дараа ямар нэгэн байдлаар өвөө, эмээ дээрээ очсон байдаг. Тэгвэл хохирогч хүүгийн ахаас мэдүүлэг авах юм байна. Учир нь хүүг зодуулах үед ах нь хамт байсан тэнд хэн хэн байсан, гэмт этгээд хэрхсэн зэргийг мэдэж буй хүн бол зургаан настай хүүхэд аж. Ингэхдээ хуулийн хүрээнд асран хамгаалагчаар төрсөн аав нь, хүүхэд хамгааллын газраас томилсон өмгөөлөгч, хамтарсан багийн төлөөлөл зэрэг байлцана. Тухайн хүүхэд нөхцөл байдлын улмаас маш их цочирдсон учир ГБХЗГ-аас сэтгэлзүйч ажиллуулж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img