ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ОХИНЫГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
Хуваалцах:
Цагдаагийн албан хаагч дөрвөн жилийн өмнө сураггүй алга болсон бага насны хүүхдийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, дөрвөн жилийн өмнө иргэн А-ийн охиныг тус аймгийн малчин гэр бүл өргөж авах санал тавьжээ. Иргэн А охиноо үрчлүүлэхийг зөвшөөрөөгүй гэнэ. Удалгүй түүнийг эзгүй байх үеэр нь охин нь алга болжээ. Тэр өдрөөс хойш охиноо хайсан боловч үр дүнд хүрээгүй байна. Уг хэргийн дараа А гэр бүлээрээ Дорноговь аймаг руу нүүсэн бөгөөд Сүхбаатар аймгийн цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жилийн турш тасралтгүй хайсны эцэст охины сургийг гаргаж, Сүхбаатар аймгаас олж, охиныг төрсөн ээж болох А-д нь хүлээлгэн өгчээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0