Такси үйлчилгээний үндэсний аппликэйшн Юбикаб апп нь өнөөдрийн байдлаар 27000+ жолооч, 900 000+ хэрэглэгчдийг нэгтгэж чадсан Монголчуудын өдөр тутмын хэрэглээний салшгүй нэгэн хэсэг болж чаджээ.
Нийтийн тээврийн салбарт технологийн шинэлэг үйлчилгээг санал болгож буй Юбикаб компани хөгжлийн дараагийн шатанд шилжих буюу нээлттэй хувьцаат компани болох түүхэн эхлэлээ тавилаа. Олон нийтэд хувьцаагаа санал болгоход хамтран ажиллах мэргэжлийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслол өнөөдөр боллоо.
Хамтран ажиллах байгууллагуудаар:
Үндсэн андеррайтер: Голомт Капитал ҮЦК
Хөндлөнгийн үнэлгээний компани: Гэрэгэ Эстимэйт ХХК
Хуулийн фирм: DB & GTS LLP/Өмгөөллийн "Ди Би энд Жи Ти Эс" ХХН
Аудит: “Шонхор үнэлгээ аудит” ХХК ажиллана.
Юбикаб ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр "Технологийн Старт-ап компани үүсгэн байгуулж буй залуучууд бүхний дотор IPO хийж олон нийтэд хувьцаагаа санал болгож хувьцаат компани болох “мөрөөдөл” байдаг. Бидний энэхүү мөрөөдлийг биелүүлэхэд туслахаар, хамтран ажиллахаар энд цугласан та бүхэнд баярлалаа. Бидний энэ шийдвэр, алхам компанид хэрэглэгч, жолооч нарт үр ашгаа өгөх олон ажлуудыг хурдлуулахаас гадна бидэнтэй адил технологийн бизнес эрхэлж байгаа залуучуудад боломж бий гэдгийг нээж харуулж буй том алхам гэж харж байна" гэлээ.
Олон нийтийн нээлттэй компани болсноор компани хэрэглэгчдэдээ зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, технологийн чадавх бололцоог засаглал сайжрах олон давуу тал бий болохыг үйл ажиллагааны үеэр оролцогчид дурдаж байлаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0