Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ
Хуваалцах:
img

"Эргэж ирэхгүй намар" уран сайхны киноны уран бүтээлчид ганзага дүүрэн эх орондоо иржээ. Киноны хамт олон Швейцар улсын "Festival International du Film de Fribourg" буюу "Фрибургийн Олон Улсын кино наадам"-д оролцсон. Тус наадамд "Эргэж ирэхгүй намар" кинонд Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ "Special mention-Best Actor” буюу "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулж шагнал хүртсэн байна. Энэхүү бүтээл нь Ванкуверын олон улсын кино наадмын "Vanguard award" хэсэгт шалгаран дэлнхийн нээлтээ хийхээр болсон. "Эргэж ирэхгүй намар" бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг бичиж, найруулжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img