АТГ: Гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээлээ
Хуваалцах:
img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны гуравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 123 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

      Түүнчлэн эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 799 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  •     Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан А нь бусдад давуу байдал олгож, хууль бусаар газар олгосон  гэх;
  •     Завхан аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан С нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх;
  •     Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  •     Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын удирдах албан тушаалтан Т, Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  •     Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтан А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;
  •     Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан З нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  •     Архангай аймгийн удирдах албан тушаалтан М, Ө нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  •     Компанийн захирал Д нь нийтийн албан тушаалтан Ц-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img