УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.03.27/ хуралдаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө дараах үндсэн таван саналыг дэвшүүлнэ. Үүнд,
Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэдэгт УИХ-д суудалтай намын бүлгүүд санал нэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшихийг холимог систем гэж нэрлэж байгаа. Холимог системийн дагуу сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн зардлыг бууруулж, хямд зардлаар сонгууль зохион байгуулах ёстой гэж үзсэн. Ингэхдээ зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог цөөлөх зэргээр сонгуулийн зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна.
Гуравдугаарт, УИХ-ын сонгуулиар гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн саналыг авах талаар хуулийн төсөлд тусгаж байгаа.
Дөрөвдүгээрт, Пропорциональ системээр сонгуулийг зохион байгуулахад улс төрийн намуудын босго тогтоодог. Улс төрийн намуудын санал авах босгыг 2012 онд таван хувь байсныг бууруулж, гурван хувь болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Тавдугаарт, Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн хүйсийн эзлэх 20 хувийг 30-аас доошгүй болгож нэмэгдүүлэх заалтыг оруулахаар тусгасан.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0