Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж 14 яамнаас 60 авто машиныг дайчилгаанд хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Засгийн Газар, УОК-оос шийдвэр гаргасны дагуу 14 яамны албан тушаалтны ашиглаж буй 60 автомашиныг татан оролцуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр боллоо.Ийнхүү өнөөдөр Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт машинуудыг хүлээлгэн өгч байна. Эдгээр машиныг хүлээн авснаар цаашаа дүүргийн эрүүл мэндийн төвүүд гэх мэт хэрэгцээ шаардлагатай байгаа газруудад түгээнэ. Гэрээр тусгаарлагдаж буй өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдана" гэв.
Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Засгийн Газрын бүх яамдууд хамтарч Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд бусад яамдууд тус бүр тав таван машин хандивлаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НОК хариу арга хэмжээний багт дайчлан ажиллаж байна.Ингэснээр гэрээр эмчлэгдэж буй иргэддээ болон ойрын хавьтлуудыг тандах, эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэт олон үйл ажиллагаанд эдгээр автомашин тус дэм болно. Одоогийн байдлаар эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал маш их байна. Мөн техник хэрэгслийн дутмагаас болж иргэддээ хүрч ажиллах тусламж үйлчилгээ хүндрэлтэй байсан" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111