Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан. 2022 онд улсын хэмжээнд илгээх хуудсаар 317.736 хүн үйлчлүүлсэн. Тиймээс 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах боломжтой боллоо. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтэрч, өөрийгөө системээр таниулж, эмнэлэгт үзүүлэх боломжтой гэсэн үг. Тухайлбал, иргэд орон нутгаас ирж эмнэлэгт үзүүлэхдээ сумынхаа эмнэлгээс 13А авах шаардлагагүй, төрийн үйлчилгээний нэгдсэн системээс өөрийнхөө мэдээллийг татаж авч аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой болсон” гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0