Ч.Ариун
Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж, Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад гарч ирсэн цагаас хойш олон нийтийн өмнө харагдаагүй хүн бол УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч чимээгүй байж хэсэгтээ бүгсэн. Гэтэл тэрбээр С.Зориг агсны мэндэлсэн өдөр ардчилсан угшилтай намууд хөшөөнд нь цэцэг өргөх үеэр гэнэт гарч ирэв. Ж.Батзандангийн байгаа газар, үг хэл, үйл хөдлөл улс төрийн луужинг зааж байдаг онцлогтой. Тэрбээр зүгээр ч нэг гарч ирсэнгүй, сэтгүүлчдийн асуултад хариулсан нь түүнийг юу хийж яваа, цаашид яах гэж байгааг “бариад өгчихлөө” гэж болно.
1.Тэрбээр “Монголын ардчилсан хүчнүүд нэгдэн нийлж, С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, хүний эрхийн төлөө Монголын бүх ардчилсан хүчин хамтран тэмцэх тухай яриа хэлцэл хийж байгааг дэмжиж байна” гэв. Энэ бол аман дээр нь байгаа жижүүрийн л үг. Харин тэрбээр ирэх сонгуульд МАН-ыг дэмжих бололтой. Магадгүй энэ учир шалтгааны улмаас Хөгжлийн банкны хэргээ, цаашлаад Дарханы замаас мөнгө идсэн гэх ах Ж.Бат-Эрдэнийнхээ хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар цагаатгах тал руу оров уу гэж харагдаж байгаа ч цаг хугацаа харуулах биз ээ. Тэрбээр “Би огт хэрэг хийгээгүй, ямар ч гэмгүй, харин МАНАН-тай л тэмцсэн, мафитай тэмцсэн. тЭгээд шоронд орчихлоо” гэсэн.
2. “ШИНЭН сүүлийн дөрвөн жил С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт анхаарал хандуулж ажилласан. 1998 онд түүний амь насыг хороосон алуурчид өнөөг хүртэл олдохгүй байгаа. Монголын ардчиллын удирдагчийн амь насыг хороогоод жирийн ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэх гэж оролдсон бузар хэрэг өчигдөр төгсгөл боллоо. С.Зоригийг хөнөөсөн, Монголын ардчиллыг мөхөөх гэж оролдогчид үнэнд гүйцэтгэж байна. Шударга ёс ялна гэдэгт би үргэлж итгэдэг. ШИНЭН цаашид С.Зориг агсны үйл хэргийг, үзэл санааг цаашид үргэлжлүүлэх болно гэдгийг илэрхийлье” гэж Ж.Батзандан мэдэгдсэн. Түүний болоод ШИНЭН-ын улс төрийн тоглолт энэ асуудалд дөрөөлөн явагдах төлөвтэй.
3.Тэр хамгийн сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухай лайваар мэдээлээд таг болсон. Тэр тухайгаа би ерөөсөө үе үеийн Ерөнхийлөгч нартай л үзэлцдэг хүн. Н.Энхбаяртай ч, Женко Х.Баттулгатай ч үзэлцэж явлаа гэв. Тэгэхээр У.Хүрэлсүхтэйгээ ч хэл амаа ололцсон бололтой. Тэгэхээр У.Хүрэлсүхийн өмнөөс улс төрийн “урдаг нохой” болох нь тодорхой.
Ж.Батзандангийн улс төрийн луужин нэг иймэрхүү зүйлүүдийг л зааж байна. Цаашид хэрхэхийг энэ хаврын улс төрөөс эхлэн ирэх сонгууль хүртэлх үйл явдлууд “буддаг ном” шиг өнгөөр нь ялгаж тодруулах биз ээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0