Албан тушаалаа ашиглаж, зөрчил гаргасан гаалийн байгууллагын ажилтнуудыг чөлөөллөө
Хуваалцах:
img

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар “Гаалийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, ашиг сонирхлын эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүр тулсан харилцааг бууруулах зорилгоор бүх төрлийн үйлчилгээгээ шат дараатайгаар цахимжуулах ажлууд хийгдэж байна. Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар дахь гаалийн газрын нийт албан хаагчдын ажил үүргийн 15 хоног, нэг сар тутмын хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх программ хангамжийг дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот дахь гаалийн газарт, тавдугаар сарын 1-нээс Замын-Үүд дэх гаалийн газарт бүрэн нэвтрүүллээ. Ингэснээр албан хаагчдын ажил үүргийн хуваарь, томилгоог нээлттэй, ил тод байлгах, нүүр тулсан харилцааг бууруулж, авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч О, Г, М нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Алтанбулагийн чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа удаа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл гаргасан. Тэдний уг үйлдэлд дотоод хяналт шалгалт явуулж, ГЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг гурван сараар бууруулах сахилгын арга хэмжээ авсан” гэлээ.

Мөн тэрбээр үргэжлүүлэн “Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа гаалийн байгууллагын гурван даргыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Түүнчлэн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын хүрээнд ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажлаас хоцорч тасалсан зөрчил гаргасан ГЕГ-ын дэргэдэх сургалтын төв, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын нэр бүхий зургаан албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гаалийн улсын байцаагч Б, Ж нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ахлах байцаагч Д, Ө нарын албан тушаалыг бууруулах, гаалийн улсын байцаагч А, Г нарт ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img