Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа
Хуваалцах:
img

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунайд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img