Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жил долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар товлоод байсан. Гэвч ковид-19 цар тахлын тоо буурахгүй өсч байгаатай холбоотойгоор наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Нөгөө талаар хүүхдүүд халдварт өвчний хавьтал болж байгаа нь элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадахгүй байх эрсдэл үүссэн учраас ийм шийдвэр гаргахад хүрсэн тухай салбарын сайд мэдээлсэн.
Шалгалтыг улсын хэмжээнд 9,620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулна. Тэдний 10 орчим нь мөн л халдвар авчээ. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг товлосон хугацаандаа зохион байгуулах боломжгүй. 40,420 хүүхдээс 21 аймагт ирж шалгалтад орох 7,600 орчим хүүхэд бий. Тиймээс өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас шалгалтыг хойшлуулсан байна.
Наймдугаар сарын хэдэнд элсэлтийн ерөнхий шалгалт авахыг ирэх сарын 10-ны өдөр зарлах юм байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111