ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон иргэнээс мэдүүлэг авч байна
Хуваалцах:
img

Цахим сүлжээнд “Тоглож байгаад өөрийнх нь хүүхдийг санамсаргүй оносны төлөө өсвөр насны хүүхдийг зодсон” гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэв. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img