Г.Сайханбаяр: Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалд Засгийн газар, Батлан хамгаалах яам оролцоогүй
Хуваалцах:
img

 Ялалтын баярыг угтан “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Уг жагсаалыг Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам дэмжиж оролцсон гэх мэдээлэл гарч, дайныг Монгол Улс дэмжсэн гэх  шүүмжлэл олны дунд байна Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар өглөө. 

Тэрбээр “Дайнд амь үрэгдсэн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилготой олон нийтийн байгууллагаас төлөөлж тавдугаар сарын 4-нд Батлан хамгаалах яаманд хүсэлт тавьсан. Жагсаалд дэмжлэг үзүүлж, хүн хүч, хөгжим гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан. Гэвч цаг үеийн байдал, улс төрийн байдал хүнд байгаа энэ үед бид олон нийтийн ийм арга хэмжээ зохион байгуулах нь зохимжгүй гэж  үзээд оролцоогүй. Батлан хамгаалах яам болон  Засгийн газрын зүгээс оролцоогүй.

 Энэ жагсаалыг “Новороссия андууд” гэх Монгол дахь олон нийтийн байгууллага зохин байгуулсан. Офицеруудын ордны үүдэнд зохион байгуулсан байна лээ. Эд бол төрийн байгууллагууд биш. ийм нөхцөл байдалд бид нэг талыг баримталж, талцал хуваагдал бий болгох нь буруу. Монгол Улсын Ерөнхийлөгч нь гадаад айлчлалд яваад эзгүй үед Засгийн газар, Батлан хамгаалах яам нь ийм жагсаал хийлээ гэх мэтээр мушгин гуйвууллаа. Энэ бол маш зохимжгүй үйлдэл. Хоёр улсын тухайд найрамдалт, дипломат харилцаатай. Жил бүр тавдугаар сарын 09-ныг ойртохоор л ийм мэдээлэл гарч, талцал хуваагдлыг бий болгох юм. 

Батлан хамгаалах яамнаас Ялалтын баяртай холбоотой асуудалд дипломат харилцааны бодлого л баримтална. Дур мэдэн санаа таамгаар асуудал дэвшүүлж, төрийн бодлогод нөлөөлөхийг оролдож буй нь зохисгүй байна” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img