С.Батдөлийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгалаа
Хуваалцах:
img

С.Батдөлийн "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг дахин нэг сараар сунгалаа. 

Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө төмөр замын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, объектод нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газруудын гэрчилгээ илэрсэн байдаг. 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны тавдугаар дугаар сарын 08-ны өдөр тус саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сараар сунгаж шийдвэрлэв

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img